send link to app

Hellobaby: Жирэмсний хөтөч


4.8 ( 208 ratings )
Health & Fitness Edukacja
Desenvolvedor: Mand Batdorj
Darmowy

“Hellobaby“ бол жирэмсэн болсон эхний мөчөөс төрөх хүртэлх, төрснөөс 2 нас хүртэлх ээж хүүхдийн хөтөч аппликейшн юм.

Бяцхан үрийн тань насан туршийн амьдралд нөлөөлөх чухал үе бол эхийн хэвлийд байх үеэс 2 нас хүртэлх 1000 хоногийн хугацаа байдаг. Энэхүү дахин давтагдашгүй 1000 хоногийн туршлага нь түүний ирээдүйн амьдралын байр суурь, нийгэм-сэтгэл зүйн хөгжил болон амжилттай суралцах, хөдөлмөрлөх үйл явцад онцгой нөлөөг үзүүлдэг. Харин энэ сэтгэл догдлуулам 1000 хоногийн/ 3 жилийн аяллын турш ээж хүүхэд 2 олон гайхалтай өөрчлөлтүүд, сорилтыг даван туулах шаардлагатай болдог.

Шинэхэн ээж та бие махбод, оюун санаа, сэтгэлийн түвшинд явагдаж буй өөрчлөлтийг өөртөө итгэлтэйгээр даван туулах, тулгарч буй түм буман асуултуудад тань зөвлөх, жирэмслэлт, төрөлт, төрсний дараах хамгийн эгзэгтэй үед туслан чиглүүлэхээр бид энэхүү аппликейшнийг бүтээлээ. Та жирэмсний 9 сарын турш аппликейшнээ хэрэглэхийн зэрэгцээ төрснийхөө дараа ч үргэлжлүүлэн ашиглаж хүүхдийнхээ 2 нас хүртэлх хөгжил боловсролын зөвлөгөө мэдээллийг авах боломжтой.

Аппликейшнийг ашигласнаар Та:

* Үрээ төрөн төртөл хэвлийдээ хэрхэн өсч бойжиж буй мэдээллийг 7 хоног тутам авна
*Хүүхдийн тань дахин давтагдашгүй 0-2 насны өсөлт хөгжлийн талаарх мэдээлэлтэй 7 хоног тутам танилцана
* Ээж та жирэмсэн үедээ өөрийн биед гарч буй хачирхмаар өөрчлөлтүүдийг ойлгож, гайхамшигт төрөлтөд бэлдэнэ
* Ухаалаг календарийн тусламжтайгаар заавал үзүүлэх хяналтын үзлэгүүддээ цаг тухайд нь орно
* Хүүхдийн хөгжлийг тогтмол хянах ухаалаг хэрэгсэлтэй
*Монголын шилдэг эмч экспертүүдийн видео сургалтуудыг үзэж эрүүл энх амаржих бэлтгэлээ хангана
* Өөрт тулгарч буй санаа зовоосон шинж тэмдгүүд, учирч буй эрүүл мэндийн хүндрэлүүд, нярайн зонхилон тохиолдох өвчний талаар зөлөгөө мэдээллийн сангаас уншиж дараагийн арга хэмжээг цаг алдалгүй авна.

Анхааруулга:

Аппликейшн дэх мэдээ, мэдээллийг бэлтгэхдээ жирэмслэлт болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, хүмүүжлийн чиглэлээр хамгийн сүүлийн үеийн баталгаат мэдээллийг түгээдэг олон улсын эх сурвалжуудыг ашиглахаас гадна салбартаа тэргүүлэгч эмч, мэргэжилтнүүдтэй хамтран холбогдох хууль, дүрмийн дагуу, монгол хүүхдийн онцлог шинж, ахуй амьдрал, практик хэрэглээтэй нийцүүлэн зөвлөгөө, мэдээллийг боловсруулж түгээдэг болно.

“Hellobaby” аппликейшнд агуулагдах бүх мэдээлэл зөвлөгөө нь зөвхөн мэдээлэх зорилготой бөгөөд танд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, эмчийн хяналт, үзлэг, оношилгоо, эмчилгээг ямар ч тохиолдолд орлохгүй. Та өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндтэй холбоотой асуудлыг эмчтэйгээ зөвлөлдөж, эмнэлгийн хяналтад байлгах шаардлагатай.

“Hellobaby” аппликейшнийг хэрэглэснээс үүдэн гарсан аливаа асуудлын хариуцлагыг байгууллага хариуцахгүй болно.

Бидэнтэй холбоо барих:
[email protected]
976-99100516