send link to app

Hellobaby: Жирэмсний хөтөч app for iPhone and iPad


4.8 ( 5168 ratings )
Health & Fitness Education
Developer: Mand Batdorj
Free
Current version: 2.0.1, last update: 9 months ago
First release : 30 Apr 2020
App size: 80.7 Mb

“Hellobaby“ бол жирэмсэн болсон эхний мөчөөс төрөх хүртэлх Ээж таны мэдвэл зохих бүх мэдээллийг багтаасан хөтөч.

Бяцхан үрийн тань насан туршийн амьдралд нөлөөлөх чухал мөчлөг бол эхийн хэвлийд байх хугацаа юм !

9 сарын турш үргэлжлэх энэхүү сэтгэл догдлуулам аялалын үеэр ээж та гайхалтай олон өөрчлөлтүүдийг даван туулах шаардлагатай болдог. Энэхүү бие махбодь, оюун санаа, сэтгэлийн түвшинд явагдаж буй өөрчлөлтийг өөртөө итгэлтэйгээр даван туулж, тулгарч буй түм буман асуултуудад тань зөвлөж, жирэмслэлт, төрөлт, төрсний дараах хамгийн эгзэгтэй үед туслан чиглүүлэхээр энэхүү аппликейшнийг бүтээлээ.

Аппликейшнийг ашигласнаар Та:

* Үрээ төрөн төртөл хэвлийдээ хэрхэн өсч бойжиж буй мэдээллийг 7 хоног тутам авна
* Өөрийн биед гарч буй хачирхмаар өөрчлөлтүүдийг ойлгож, гайхамшигт төрөлтөд бэлдэнэ
* Ухаалаг календарийн тусламжтайгаар заавал үзүүлэх хяналтын үзлэгүүддээ цаг тухайд нь орно
*Монголын шилдэг эмч экспертүүдийн видео сургалтуудыг үзэж эрүүл энх амаржих бэлтгэлээ хангана
* Өөрт тулгарч буй санаа зовоосон шинж тэмдгүүд, учирч буй эрүүл мэндийн хүндрэлүүдийн талаар зөлөгөө мэдээллийн сангаас уншиж дараагийн арга хэмжээг цаг алдалгүй авна.
* Жирэмсэн үед хэрэглэж болохгүй хориотой зүйлсийн талаар урьдчилан мэдэж шаардлагагүй эрсдэлээс өөрийгөө хамгаална.

Анхааруулга:

“Hellobaby” аппликейшнд агуулагдах бүх мэдээлэл зөвлөгөө нь зөвхөн мэдээлэх зорилготой бөгөөд танд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, эмчийн хяналт, үзлэг, оношилгоо, эмчилгээг ямар ч тохиолдолд орлохгүй. Та өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндтэй холбоотой асуудлыг эмчтэйгээ зөвлөлдөж, эмнэлгийн хяналтад байлгах шаардлагатай.

“Hellobaby” аппликейшнийг хэрэглэснээс үүдэн гарсан аливаа асуудлын хариуцлагыг байгууллага хариуцахгүй болно.

Бидэнтэй холбоо барих:
[email protected]
976-99100516